Танилцуулга

Манай байгууллага нь 2012 оноос харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалт, байгууллагын автоматжуулалт, теле хяналтын систем, Оптик кабель тэдгээрийн угсралт суурилуулалт, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар үйлчилгээ, барилгын болон гудамж талбайн гэрэлтүүлэг, цахилгаан, холбоо дохиолол, интернет, сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн суурилуулалт, зэрэг  Эрчим хүч, харилцаа холбоо, аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаа явуулж байна. 

Бид “Шинэ технологид суурилсан чанартай, хариуцлагатай, найдвартай байдлыг эрхэмлэн барилга угсралт, харилцаа холбоо, аюулгүй байдлын салбарын цогц үйлчилгээг дотоодын болон олон улсын чанарын түвшинд харилцагч, хамтрагч нартаа хурдан шуурхай хүргэн Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахад оршино” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт, байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх технологийн шийдлийг боловсруулан нийлүүлж байна. 

Сонгодог технологи ХХК нь салбартаа 3-10 жил ажилласан дадлага туршлагатай 20 гаруй мэргэжлийн инженер, техникийн ажиллагсадтай. Үүнээс харилцаа холбооны салбарын тэргүүний ажилтан 2 байна.  Мэргэжлийн инженерүүдийн 90 орчим хувь нь  МУИС, ШУТИС төгссөн мэргэшсэн инженерүүд юм. Холбоо, цахилгаан эрчим хүчний ажлын угсралт суурилуулалтын зориулалтаар тоноглосон өөрийн эзэмжшлийн машин механизм, төхөөрөмж зэрэг ажил гүйцэтгэхэд шаардлагаай материаллаг баазаар бүрэн хангагдсан.