Нүүр / Бидний тухай
Манай байгууллага нь 2012 оноос эрчим хүч харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалт, байгууллагын автоматжуулалт, теле хяналтын систем, Оптик кабель тэдгээрийн угсралт суурилуулалт, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар үйлчилгээ, барилгын болон гудамж талбайн гэрэлтүүлэг, цахилгаан, холбоо дохиолол, интернет, сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн суурилуулалт, зэрэг Эрчим хүч, харилцаа холбоо, аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Бид “Шинэ технологид суурилсан чанартай, хариуцлагатай, найдвартай байдлыг эрхэмлэн барилга угсралт, харилцаа холбоо, аюулгүй байдлын салбарын цогц үйлчилгээг дотоодын болон олон улсын чанарын түвшинд харилцагч, хамтрагч нартаа хурдан шуурхай хүргэн Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахад оршино” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт, байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх технологийн шийдлийг боловсруулан нийлүүлж байна.
Шинэ технологид суурилсан чанартай, хариуцлагатай, найдвартай байдлыг эрхэмлэн барилга угсралт, харилцаа холбоо, аюулгүй байдлын салбарын цогц үйлчилгээг дотоодын болон олон улсын чанарын түвшинд харилцагч, хамтрагч нартаа хурдан шуурхай хүргэн Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахад оршино
Бид үйл ажиллагаандаа дараах үнэт зүйлсийг баримталдаг: Чанар - Олон улсын стандартад нийцсэн, найдвартай чанарыг эрхэмлэнэ. Найдвартай байдал - Харилцагчдын итгэлийг хүндэтгэж, тогтвортой түншлэл бий болгоно. Хариуцлага - Ажлын гүйцэтгэл бүртээ хариуцлагатай, ёс зүйтэй хандана. Инноваци - Шинэ технологи, дэвшилтэт шийдлийг тасралтгүй нэвтрүүлнэ. Шуурхай байдал - Хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлнэ. Хамтын хөгжил - Харилцагч, хамтрагчидтайгаа хамтдаа өсөж хөгжихийг эрхэмлэнэ.
Шинэ технологид суурилсан шийдлээр барилга угсралт, харилцаа холбоо, аюулгүй байдлын салбарт тэргүүлэгч, найдвартай, олон улсын түвшний үйлчилгээ үзүүлэгч байгууллага болно.




