Бидний тухай

Нүүр / Бидний тухай

Компанийн тухай

Манай байгууллага нь 2012 оноос эрчим хүч харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалт, байгууллагын автоматжуулалт, теле хяналтын систем, Оптик кабель тэдгээрийн угсралт суурилуулалт, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар үйлчилгээ, барилгын болон гудамж талбайн гэрэлтүүлэг, цахилгаан, холбоо дохиолол, интернет, сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн суурилуулалт, зэрэг  Эрчим хүч, харилцаа холбоо, аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаа явуулж байна. 

Бид “Шинэ технологид суурилсан чанартай, хариуцлагатай, найдвартай байдлыг эрхэмлэн барилга угсралт, харилцаа холбоо, аюулгүй байдлын салбарын цогц үйлчилгээг дотоодын болон олон улсын чанарын түвшинд харилцагч, хамтрагч нартаа хурдан шуурхай хүргэн Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахад оршино” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт, байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх технологийн шийдлийг боловсруулан нийлүүлж байна. 

Эрхэм зорилго

Шинэ технологид суурилсан чанартай, хариуцлагатай, найдвартай байдлыг эрхэмлэн барилга угсралт, харилцаа холбоо, аюулгүй байдлын салбарын цогц үйлчилгээг дотоодын болон олон улсын чанарын түвшинд харилцагч, хамтрагч нартаа хурдан шуурхай хүргэн Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахад оршино

Үнэт зүйл

Бид үйл ажиллагаандаа дараах үнэт зүйлсийг баримталдаг: Чанар - Олон улсын стандартад нийцсэн, найдвартай чанарыг эрхэмлэнэ. Найдвартай байдал - Харилцагчдын итгэлийг хүндэтгэж, тогтвортой түншлэл бий болгоно. Хариуцлага - Ажлын гүйцэтгэл бүртээ хариуцлагатай, ёс зүйтэй хандана. Инноваци - Шинэ технологи, дэвшилтэт шийдлийг тасралтгүй нэвтрүүлнэ. Шуурхай байдал - Хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлнэ. Хамтын хөгжил - Харилцагч, хамтрагчидтайгаа хамтдаа өсөж хөгжихийг эрхэмлэнэ.

Алсын хараа

Шинэ технологид суурилсан шийдлээр барилга угсралт, харилцаа холбоо, аюулгүй байдлын салбарт тэргүүлэгч, найдвартай, олон улсын түвшний үйлчилгээ үзүүлэгч байгууллага болно.

Бидний хэрэгжүүлсэн төслүүд
2024
2024
2025
Бидний хэрэгжүүлж буй төслүүд
2024 үргэлжилж буй
2025 үргэлжилж буй

Манай “Сонгодог Технологи” ХХК нь Эрчим Хүч, Холбоо харилцааны угсралт ба засварын ажил, зөвлөх болон хяналтын үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн хамт олон юм.

© 2012-2026 "Сонгодог технологи"ХХК